Шинэ коронавирусын /COVID-19/ халдвар дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан 375 498  тохиолдлоос  1632 нас баралт бүртгэгдээд  байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор  Лаос, Ливи улсуудад шинээр бүртгэгдсэн байна. Тухайлбал Лаос улсын зочид буудалд ажилладаг 2 хүн Шинэ коронавирусын халдвар авчээ.

Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэгт орнуудад 1000- 10 0000 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл хурдацтай тархаж байна. Тухайлбал,

·         Итали улсад бүртгэгдсэн тохиолдлын нас баралт 10.3 хувьтай байна. Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлын   80 хувь нь Италийн хойд гурван муждаа гарсан.

·         АНУ-д өвчлөл эрчтэй тархаж 24 цагийн дотор 14 000 хүн халдвар авсан болох нь батлагджээ. Эдгээрийн дийлэнх нь 18-45 насныхан өвчилж байна. АНУ-ын муж улсууд өөр өөр арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, зайнаас харьцах, гэрээсээ гарахгүй байх, зорчих хөдөлгөөн хязгаарлаад байгаа аж. Мөн амь насны заалтгүй, төлөвлөгөөт хагалгаануудыг цуцлаад байна.

·         Шинэ Зеландад шинэ коронавирусын /COVID-19/ халдвар  авсан  тохиолдол 30 орчмоор бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсад онц байдал зарлаж, нэг сарын хөл хорио тогтоогоод байна.  Тус улсын ерөнхий сайд Халдварын тоо ирэх 10 хоногийн хугацаанд өсөх хандлагатай байгаа тул зайнаас харьцах, гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдээсээ хүссэн юм.

·         Австрали улсад зайнаас харьцахыг чангатгасан. Тухайлбал,  хуримын ёслолд 5, оршуулгын  ажиллагаанд 10 хүнээс  илүү хүн оролцуулахгүй байхыг анхааруулж, энэ байдал 6 сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг мөн анхаарууллаа.

·         Энэтхэг улсад 21 хоногийн хөл хорио тогтоогоод байна.

 

Өнөөдрийн байдлаар /2020.03.25/ Шинэ коронавирусын /COVID-19/ халдварын улмаас дэлхийн  2.5 тэрбум хүн хөдөлгөөний хязгаарлалтад өртөөд байна.  Өчигдрийн байдлаар 156  улсад боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хаагаад байна.