30 настай, Паккираппа Хунагунди хэмээх Энэтхэг эр тун хачин хоолны дуршилтай аж. Тэр шавар, чулуу, тоосго идэх дуртай бөгөөд өдөрт 3 кг гаруй шавар, тоосго иддэг байна. Паккираппа анх 10 настайдаа чулуу идэснээс хойг ийм гаж донтолттой болсон гэнэ.

Хамгийн хачирхалтай нь түүний гэдэс дотор огт өвддөггүй бөгөөд шүднүүд нь ч ямар нэгэн өвчлөлгүй гэнэ шүү. Одоо Паккираппа Хунагунди өөрийн энэ өвөрмөц байдлаараа мөнгө олж ядуу амьдралаасаа салахаар шийдсэн ажээ.