Тодорхой хугацаанд аймаг, сум, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин хязгаарлах тухай шийдвэр гарч болзошгүй байгаа талаар УОК-ийн хурлын үеэр яригдсан байна. Цаг агаар дулаарч, иргэд орон нутаг руу зорих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа учир ийм арга хэмжээ авч болзошгүй байгаа аж. 

Тэгвэл энэхүү хязгаарлалт ирэх долоо хоногт эхэлж болзошгүй байна. Учир нь Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.04.10/ мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Сүүлийн үед иргэдийн анхаарал суларсантай холбогдуулан тодорхой хэмжээний хязгаарлалтыг ирэх даваа гарагаас эхэлж хийж хэрэгжүүлнэ. Аймаг орон нутагт иргэдийн хөдөлгөөний хязгаарлахаар ажиллана” гэж мэдэгдсэн байна. Иймд аймаг, сум, хот хооронд иргэдийн зорчих хөдөлгөөний ирэх даваа гарагаас дахин хязгаарлаж болзошгүй байна.