Загварын ертөнцийн хатуу шалгуур шүүлтүүрт хамгийн удаан огтхон ч торолгүй тэнцэж байгаа загвар өмсөгч гэвэл бүгд дуу нэгтэй топ модель Э.Одгэрэлийг гэх биз ээ.

Сүүлийн жилүүдэд тэрбээр загварын тайзнаас илүү дотуур хувцасны зураг авалтын рекламаар үе үе олны нүдийг хужирлах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны өдийд Италийн дотуур хувцасны “Инканто” брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцон зургаадаа цахим орчинд дэлгэн мөн л шуугиан дагуулж байсан билээ. Тэгвэл энэ жил дахин үүнийгээ давтаж гэмээр зургууд цахим сайтуудаар тарах болжээ. 

Энэ удаад "Мөнхийн залуу" тодотголтой топ модель Э.Одгэрэл Монгол дахь "Sergio rossi" брендийн албан ёсны нүүр царай болж, хагас нүцгэн гэрэл зураг олны анхаарлыг зүй ёсоор татав.

Энэ үйлдлүүд нь түүний МӨНХийн залуу гэх тодотголоо арай өөр зүйлээр ч сольж магадгүй л юм.