ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвраар өвчилсөн нэг хүн эдгэрч гарлаа. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирус илрээгүй. Тандалт хийсэн 19 хүнээс мөн илрээгүй. 

Дөрөвдүгээр сарын 13-ны шинжилгээгээр ОХУ-аас ирсэн 13 тохиолдол илэрч,  нэмэгдлээ" гэлээ. 

Ингээд коронавирусийн халдвраар өвчилсөн нийт 30 тохиолдол бүртгэгдлээ. Албан ёсоор бүртгэгдсэн иргэдээс нийт таван хүмүүс эдгэрсэн юм. Ийнхүү 25 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаж, хяналт тусгаарлалтад орж, эмчлүүлж байна.

Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна” гэлээ.

Дээрх халдвар авсан иргэд нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм байна.