Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид өчигдөр 22.30 цагт  28 настай Л  өвчний улмаас нас барсан байна. Талийгаач цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 2-ны өдрөөс уушгины олон эмд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.

Улмаар  эмчилгээг үргэлжлүүлж байх явцад биеийн байдал нь хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан ч өвчтөн нас барсан аж.

Талийгаач Л нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд удаагүй байжээ.