Өнөөдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хэвтэн эмчлүүлж байсан өвчтнөөс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээ авсан юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "80 настай хавдартай өвчтөн Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнд хурдавчилсан тест тавихад шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Түүний хавьтал нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үүдээс ирсэн гэв. Ингээд түүнийг тус эмнэлэгт нь тусгаарласан.  Мөн хоёрдахь коронавирусийн халдвартай гарсан 40 настай иргэн нь дөнгөж сая ХӨСҮТ-д тусгаарлалтад орлоо" гэлээ.

ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд дахин лобаторийн шинжилгээ авч, хариуг баталгаажуулна гэдэгийг ЭМЯ-наас онцлов.

Хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаж, дээж авсан байгаа. Маргааш шинжилгээний хариу гарна.