Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэд агаарт гарахаар хотын ойролцоо уул, овоо руу амралтын өдрүүдээр ихээр зорих болсон билээ.

Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй байгаа ч агаарт гарч биеийн дархлаагаа сайжруулахыг хүссэн иргэд олон байгаа. Тэгвэл энэ байдалтай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд амралтын газар, саун фитнессүүлийг нээх чиглэл өгчээ.

Үүнд: 

Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.

Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх ажлыг судалж, хэрхэн арга хэмжээ авах заавар, чиглэлийг  холбогдох газруудад өгчээ.