ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 373 хүнд коронавирусийн шинжилгээ хийгдлээ. Ингэхэд хариу бүгд сөрөг гарлаа. 164 хүний ажиглалтын хугацаа дууссан тул гэрийн ажиглалтад байх үүрэг даалгаврыг өглөө. Зам-Үүдээр 54 хүн орж ирсэнээс нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Түүний цуснаас дээж аваад наашаа явуулсан байгаа. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ-д Алтай муж буй Баян-Өлгий аймагтай хиллэдэг бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймээс ОХУ бусад бүс нутгаас Москва хот руу ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг хойшлуулсан. 2020 оны дэлхийн II дайнд оролцсон Ахмад дайчдын жил болгон зарлалаа. Москва хотын захирагч коронавирусийн халдварын чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах зэргээр эмнэлгийн ажилтнууддаа таатай нөхцөлөөр хангаж, хүндэтгэл үзүүлсэн. Манай улсын хувьд 1642 хүн ажиглалтад байна.