Би одоо 27 настай эхнэр 25тай. 2 настай охинтой. Эхнэрээ нэг өдөр хуучин унтаж хэвтдэг байсан эк тэйгээ уулзаж уусныг нь мэдсэн юм. Тэр өдөр шөнө 2цагт ирсэн. Би ярьсан дугааруудыг нь юнитэл-ээс хуулгаар аваад бат мэдээд бөөн юм болсон.

Тэгсэн зүгээр л юм ярьж суусан гэснээс өөр юм хэлээгүй. Миний буруу би дахиж хэзээ ч ярихгүй уулзахгүй гэсэн. Хамгийн эвгүй сэвтэй зүйл нь 3-4н залуу руу сардаа нэг 2 удаа 10, 15, 20 минут ярьдаг тэгээд утаснаасаа дугаарыг нь устгачихдаг байсан байна. Бүгд уулздаг байсан залуучууд нь. Би бүгдийг нь нотолсон өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өөрөө бүгдэн рүү нь залгадаг. Уучлал гуйсан дахиж хэзээ ч залгахгүй эд нар руу гэж амласан. Тэр нэгтэй нь уулзаж зүгээр пиво уусан өөр яагаа ч үгүй, эхнэр хүүхэдтэй шдээ гэсэн. Бусадтай нь уулзаагүй, уулзахгүй амлаж байна гэсэн.

Би 4н жил хамт байхдаа нэг ч удаа хуураагүй үнэнч хайрлаж гүн дурладаг хүн. Нэг өдөр би согтуу эхнэртээ гомдож үзэн ядсандаа гар хүрсэн. Гэрийнхээ юмнуудыг эвдэж хэмхэлж гараараа хана цохиж гараа хугалсан. Голдоо ортол гомдсон учир ийм үйлдэл хийсэн би буруугаа мэдэж байгаа. Мэргэжлийн өндөр түвшинд утсаа цэвэрлэж ноо гаргаагүй байсан, би жижиг сэжүүр дээрээс өөрөө бодож төлөвлөж нотолж бүгдийг нь мэдсэн. Уучлаад хамт байгаач гэлээ заримдаа бодогдоод дотор арзагнаж бачуурдаг.

Би хуурах бодол түй ч байхгүй хайрладаг болохоор одоо ч гайхдаг гомддог. Дахиад ийм үйлдэл хийх вий гэж айж байна. Тэгвэл би сална. Яаж тэр бүгдийг мартах вэ үе үе гэнэт бодогдоод байна. Миний хайр жоохон хөрсөн. Дандаа тэврэлдэж унтдаг байсан тэрнээс хойш би дандаа буруу харж унтдаг болсон. Энэ үеийг яаж давж туулж мартах вэ?