Өнөөдөр ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ дахь өвчлөлийн шинэ тохиолдлын 40 хувь нь Москва хотод бүртгэгдсэн. Москвад 800 ортой коронавирусийг эмчлэх шинэ эмнэлэг ирэх даваа гарагаас ашиглалтад орно. Манай улсын 119 утсанд 24 цагийн дотор 159 дуудлага ирснээс зарим нь шинэ коронавирусийн эмнэлзүйн мэдээлэл өгөхийг хүссэн байна. Мөн хүүхдүүд амны хаалт зүүхгүй, гадуур тоглож байгааг эцэ, эхчүүдэд анхааруулж өгөхийг хүсжээ. Гадаадад өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь оюутнууд байна. Хүн болгон гадуур явахдаа хоорондоо зайгаа баримталж явахыг хүсье.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Одоогоор 1451 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд 5 хүртэлх насны 37, жирэмсэн 28, чихрийн шижинтэй 19, хорт хавдартай 17 иргэн байна. Үүнээс хоёр нь эрчимт эмчилгээний тасагт хяналтад байгаа. Иргэд өөртөө илэрч буй шинж тэмдгээ сайн мэдэхгүй байна. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лобароторид хийгдсэн 83 хүн, хяналт, тандалтын зорилгоор 13 хүнээс сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 244 хүн ХӨСҮТ-д хяналт, шалгалтад байгаа.

Эмчлүүлж байгаа иргэдийн хувьд биеийн байдал дунд зэрэг байна. Франц иргэний нэг сорьцонд нь нэмэх буюу коронавирус илэрлээ. Та бүхэн мэдэж байгаа бид таван төрлийн шинжилгээг хийж байгаа. Тухайлбал, шээс, цус, өтгөн, хамар залгиурын арчдасын шинжилгээ, цэрний шинжилгээг авдаг. Гэтэл нөгөө дөрөвт нь шинжилгээ хийхэд коронавирусийн халдваргүй гарсан. Харин цаашдын эмчилгээнд энэ илэрч буй нь эдгэрнэ гэдэгт итгэж байна.