Монголын хип хоп хамтлагийн акулуудын нэг ICE TOP хамтлагийнхан тоглолтоо хийх үү? Учир нь тэд хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсанд  "00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА" тун удахгүй хэмээн постолжээ. Үүнийг нь харсан фэнүүд нь тоглолтоо хийх юм уу? маш их хүлээж байна гэсэн сэтгэгдэл бичсэн байна. Тус хамтлагийг шүтэн бишрэгчид нь ихэд санасан бололтой.

Дэлхийн дахинаа тархаад буй цар тахлын үед соёл, урлагийнхан нэгдэж хөл хорионд байгаа иргэдийнхээ сэтгэл зүйд дэм өгөх зорилгоор уран бүтээлээ онлайнаар хүргэж үзэгчдийн талархалыг хүлээгээд байгаа билээ. Харин энэ хүнд цаг үед манай улсын урлаг соёлынхон өөрсдийн фэнүүддээ зориулан онлайн тоглолтыг ч ээлжлэн хүргэсэн. Тэдний цувааг ICE TOP хамтлагийнхан үргэлжлүүлэх  эсэх нь тун удахгүй тайлагдах биз ээ.