Энэ сарын 15-ны өдөр таксины жолооч үйлчлүүлэгчээ айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг  гарсан байна. Цагдаа нар уг гэмт этгээдийг шуурхай илрүүлэн саатуулжээ.

Таксины жолооч 23 настай эрэгтэй нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны орчмоос үйлчлүүлсэн иргэнийг согтуурсан үед Iphone-10 загварын  гар утсыг нь дээрэмдэж, орхин явсан байна. Хэрэг гарах үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул жолоочийн царайг санахгүй байна гэдгээ цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Эл хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.