Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 160 755 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 2 330 937-д хүрсэн бол 596 537 хүн эдгэрсэн байна.