Сайн байцгаана уу? Саяхан нэг залуутай 2 биедээ таалагдаад үерхэж байсан юм л даа. Надад хамгийн сайхан гоё болгоныг л хэлдэг, чи минь ийм шүү тийм шүү, миний хайр байгаагаараа л хөөрхөн нтр гээд, би санаандгүй өмнөх найз охиных нь талаар асуухад нээх дургүй хариулаад ахиж битгий ярь нтр гэж байсан юм.

Зүгээр л тэгж хэлсэн болохоос биш уг нь их тайван, эмэгтэй хүнийг хүндэлдэг, зөв бодолтой залуу, би болохоор их хашир ханддаг, нээх өөртөө ойртуулдаггүй, ер нь жоохон хөндий байдаг байсан, тэгээд надад нэг өдөр хэлж байсан юм л даа. Би чамтай дотносох гэхээр чи хаалт тавиад байдаг би энэнд чинь гомддог гээд, тэгээд ер нь л сэтгэл нтр гаргаж байгаа нь хөөрхөн санагдаад л заа энэ залууд сэтгэлээ нээгээд үзье гээд бид 2 хөөрхөн үерхдэг болов оо, тэгсэн саяхан гэнэт их сонин болчихсон, чат ч бичихгүй, стори дээр ч хариу бичихгүй (уг нь бүх сториг үзээд хариу бичдэг эсвэл эможи явуулдаг байсан).

Сонирхол нэг болохоор миний хайр ёстой хөөрхөн шүү гээд л бараг байнга хэлдэг байсан, тэгсэн тэр залуу тэр сонин болдог өдрөө чатдаа идэвхтэй байгаад л байсан, намайг юм бичихлээр хаха, за гэдэг 2 үгнээс өөрөөр хариулаагүй, сүүл рүүгээ за за орой бичье гээд бичээгүй маргааш нь би залгаад яасан юм бэ гэсэн чатдаа ороод ирээ гээд л тасалж байна. Залгахаасаа өмнө чат би чат бичсэн яасан бэ, юу нь болохгүй байна, анхнаасаа ярилцана гэсэн шүүдээ гээд, тэгсэн харин яагаа ч үгүй ээ, чи хэзээ явах билээ маргааш бил үү заза ирэхээр чинь уулзъя(би хөдөө явах байсан) гэсэн.

Тэгээд надад нэг л сонин санагдаад, чи эсвэл салмаар байгаа юм уу? гэхэд өөдөөс уучлаарай л гэдэг үг ирсэн. (мэдээж салах амархан байгаагүй, дассан байсан болохоор их зориг гаргаж бичсэн). Тэгээд салсан өдрөө эмороод л, уйлж ч үзээд л блоклсон ч хүлээгээд л байлаа, 2 хоногийн дараа өчигдөр надаас уучлалт гуйгаад ахиж ингэж алга болохгүй, маш их саналаа, хайраа гуйж байна, ганцхан л боломж өгчих тэхүү гээд гуйхад нь эхлээд хатуу хандаж байгаад сүүлдээ хүнд ганц боломж илүүдэхгүй гээд эргээд эвлэрсэн, харин түрүүн нэг танихгүй охин айл гэр үймүүлсэн, хүүхэдтэй хүмүүсийн дундуур орлоо гэсэн чат ирсэн, өөрт нь харуулахад хүүхэд байхгүй шүү надад итгээрэй гэхэд нь шалаад хэлэхгүй байсан салсан шалтгаан нь өмнөх найз охин нь болж таарсан.

Хамгийн гомдмоор нь намайг уйлаад хэвтэж байхад тэр хүн эргээд экс рүүгээ энэ хүнтэй(надтай) чамтай л байхыг хүссэн болохоор очсон шүү, чамайг илүү сайн мэддэг, ирээдүйгээ хүртэл төлөвлөчөөд гэж хэлээд уулзаад явж байсан юм билээ, намайг тэр охиндоо элдвээр хэлсэн гэсэн, гол нь энэ нь баримттай үнэн болчихлоо. Яг энэ үед юу хийвэл зүгээр вэ? яавал дээрдэх бол? надад зөвлөөд өгөөч тэх үү
бас энэ хүртэл уншаад надад зөвлөгөө өгөх гэж байгаад баярлалаа!