Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит 11:00 цагийн мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр үүрээр 05 цагт Интермед эмнэлэг дээр очиж нэг сорьц авч, шинжилгээ хийж байна. Үүний учир нь 69 настай амьсгал бачуурч, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуураагүй, хоёр уушги битүү хатгалгаатай гэсэн оноштой хэвтжээ. Иймд тус эмнэлэг өөрсдөө түргэвчилсэн оношлуураар үзэхэд хариу нь нэмэх гарчээ. Тус иргэний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд БНСУ зорчоод ирсэн байна. Тус иргэнийг авчирсан ойрын харьцагч 3 иргэнийг бас тандалт, хяналтад авсан байгаа. Одоо энэ иргэний хариуг PCR оношлуураар баталгаажуулна. Мөн Интермед эмнэлгийнхэндп заавар, зөвлөгөө өгсөн байгаа" гэсэн билээ.

Тэгвэл дээрх иргэний PCR-ын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гарсан гэж ЭМЯ-наас мэдэгдлээ.