Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулна.