Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр Монгол улсад Covid-19-ийн 37 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. 

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт, судалгаа хийж байна. Өчигдөр нийтдээ 58 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгааны зорилгоор 16 сорьцийг цуглуулж шинжилсэн, коронавирус илрээгүй.  Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээгээр 1 хүнээс коронавирус илэрлээ. Моксвад суралцаж байсан оюутан. Ингээд батлагдсан тохиолдол 37 болж байна. Эдгэж гарсан хүн 8 байгаа.  Одоо ХӨСҮТ-д 29 хүн эмчлүүлж байна. Харин ХӨСҮТ-д 156 хүн тусгаарлалтад байгаа. Бид одоо үүргийн онгоц хүлээж авна, түүндээ бэлтгэж байна" хэмээлээ.