2020 оны 4-р сарын 24-ны өдрөөс эхлэн цахим орчинд тавигдсан “ Баянзүрх дүүргийн 19- р хорооны оршин суугч иргэний хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн гэдэг мэдээлэл нь худал болохыг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй,төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж Нийгмийн даатгал төлдөг болсон тул зогсоогдсон байна.

Хүүхэд өлсгөлөнгөөр биш өвчний улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоожээ. КОВИД-19 шинэ корона вирусын тархалт, түүнээс үүдэн гарах нийгэм,эдийн засгийн хүндрэл үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс Баянүрх дүүргийн эрсдэлт нөхцөл дэх айл өрх, тэр дундаа хүнс тэжээлийн дутагдалтай, бага насны хүүхдийн мэдээллийг илрүүлбэл Шар хадны эмнэлгийн баруун талд байрлах 2018 онд ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлэгт хандах боломжтой. Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, болон Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандана уу.