Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд авто замын гэрэлтүүлэгийг засварлаж байсан “Хот тохижилт ОНӨ” ХХК-ийн цахилгаанчин Б /34 настай, эрэгтэй/ тусгай зориулалтын “DFAC” загварын авто өргөгч дээр ажиллаж байхдаа 380В-ийн хүчдэлд цохиулж, ухаан алдсан байна.  Тиймээс онцгой байдал болон түргэн дуудсан. Дуудлагыг 2020.04.25-ны өдрийн 09:01 цагт /хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:04 цагт очиж, авто өргөгчийн сунгасан тавцан дээрээс иргэн Б-г 24 минут ажиллаж, эсэн мэнд буулган эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Тиймээс алхам тутамдаа болзошгүй аюулаас сэргийлж анхаарал болгоомжтой байна уу.