Жолооны курс хичээллэхгүй, ганцаарчилсан сургалт явуулахыг зөвшөөрсөн
2020/05/01
Хотын дарга захирамж гаргаж, спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын сургалтаас бусад сургалтын төвийн үйл ажиллагааг нээх захирамж гаргаад байгаа билээ.
Тэгвэл харин иргэдээс сургалтын төвүүд хэрхэн ажиллах талаар асуултууд нэлээд ирсээр байна. Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
"Танхимд олон хүн цуглуулж явуулдаг сургалтууд хориотой. Сургалтын төвүүдэд ганцаарчилсан, хамгийн ихдээ хоёр суралцагчтайгаар сургалт явуулахыг зөвшөөрнө. Тиймээс иргэдийн түгээмэл хамрагддаг олноороо танхимд сууж хичээллэдэг хэлний, мэргэжил олгох, жолооны гэх мэт сургалтуудыг хориглосон хэвээр байгаа.
Иргэн · 2020/05/02
Сургалт хичээллэж болохгүй баар корако биллард тоглож архидаж болдог сохорсон зөвшөөрөл гаргадаг эргүү орлогоо бодсон дарга нарыг яах вэ өөрийнхөн юм бол уу
харамсалтай · 2020/05/01
БААРуудыг өдөрт 17 цаг ажлуулж болж байгаа юм бол сургуулиудаа нээгээч. ХЭНий эрх ашиг БААР нээлгэж байна вэ? АРД түмнээ тэнэгүүд гэж БҮҮ үз. БААР нээвэл сургуулиудаа нээгээч.