Сайн байна уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе, би одоо 23 настай. Санаандгүй ч юм уу, санаатай ч гэх юм уу сургуулиа төгсөх жил нөхөртэйгээ танилцаж хүүтэй болсон.

Манай нөхөр надаас 9 ах, анхандаа надад үнэхээр гоё байсан, ах болохоороо хайр халамж гээд бүх юмаар дутаадаггүй байлаа . Сүүлийн үед би өөрөө нэг л залхаад байх шиг байна, яах ёстойгоо мэдэхгүй юм . Надад бол үнэхээр хайртай, орой аав болсон болохоор хүүхэд гэр бүлээ авч явч амьдралын төлөө зүтгэж байгаа . Би өөрөө бодохдоо арай л эрт хүнтэй суучихав уу, өөр зөндөө сонголт байсан ч юм уу гэж бодох боллоо . Аа бас нэг талаасаа үр хүүхэдтэй болчихоод эмэгтэй хүн ийм юм бодож байдаг гэж та нар битгий бодоорой үнэхээр хүний амьдралд тохиолддог зүйл юм байна.

Хайр маань хөрцөн хүнтэйгээ хүүхдээ бодож насаараа хамт амьдарч өөрийгөө золиослох уу эсвэл буруу сонголт хийлээ гэж бодоод болиод амьдралаа шинээр эхлэх үү та бүхэн зөвлөгөө өгөөч сөрөг зүйл битгий бичээрэй баярлалаа.