ОХУ-аас ирсэн 18 хүнд КОВИД-19  илэрч өнөөдрийн өглөөний байдлаар ХӨСҮТ-д 132 хүн хянагдаж, эмчилгээ, ажиглалтад байна гэж мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэ тоо дахин нэмэгдэж, 2020 оны тавдугаар сарын 14-ны 16:46 цагийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 98 боллоо. Эдгээр тохиолдолууд нь бүгд ОХУ-аас ирсэн оюутнуудаас илэрсэн байна. Эдгээр хүмүүс нь бүгд хяналтанд байгаа учир ард иргэд энэ байдал цочирдон хүндээр хүлээн авах хэрэггүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа юм. 

Нийт 98 тохиолдлын 83 нь эмчилгээнд байгаа бол 15 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байгаа юм.