2020.05.20-ны өглөөний 08 цаг 30 минутын үед ХУД-ийн 3 дугаар хороо Бармаш ХХК-н баруун урд замд Toyota-Allion маркийн Б жолоочтой автомашин, Toyota-Prius маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota-Prius маркийн автомашин зорчих хэсгийн гадна зогсож байсан Э-г /46 настай, эрэгтэй/  мөргөж амь насыг хохироосон.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2,4 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 41,6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна,            

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 7 хүний амь нас хохирсон ба дээрх замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.