"Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 5.3 сая хүрч, 339 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөгсдийн тоо 13 мянгаар, нас баралт 1200 хүнээр нэмэгдсэн байна. Ялангуяа манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагийн ОХУ-д 8849 хүн шинээр халдвар авсан. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Читид өвчлөл 7-49 тохиолдлоор нэмэгдэж, тархалт өндөр байна.