ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт шинэ коронавирусний талаарх цаг үеийн мэдээллийг өгсөөр байгаа. Энэ үеэр КОВИД-ын батлагдсан тохиолдол ДОЛООГООР нэмэгдсэн болохыг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020.05.26-ны өдөр  248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүний хариу сөрөг гарсан. Долоон хүнд коронавирус илэрлээ.

·         2020.05.26- Москва-УБ онгоцоор ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан оюутнаас,

·         2020.05-13 ОХУ-УБ онгоцоор ирсэн цэргийн оюутны давтан шинжилгээгээр буюу 14 дахь хоног дээр  илэрсэн.

Долуулаа оюутнууд байгааг анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр бас сайн мэдээтэй. Зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байгаа аж. Эдгэрсэн хугацаа 14 хоног.

Ингэснээр Монгол улсад КОВИД-19 -ийн батлагдсан тохиолдол 148 боллоо. Үүнээс эдгэрсэн 43, эмчилгээ хийлгэж байгаа 105 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 100, хүндэвтэр 5 байна.” Гэв.