Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2016-2018 онд ажилласан С.Батболдыг АТГ-т шалгаж, хэрэг бүртгэлтийн шатандаа байгаа ажээ. Гэхдээ сонгуулийн өмнө хэрэгсэхгүй болно гэх мэдээлэл байна. 

Тодруулбал,  С.Батболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа ойр тойрны болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, 3-4 орон сууц үнэгүй авч өгсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж. Тухайлбал, одоо хүртэл жолоочоор нь ажиллаж буй Давхарбаяр, төрсөн ахынхаа хүү Э.Ганболд, найзынхаа хүү Зоригтбаатар нарт орон сууц олгосон. Улаанбаатар хотод барилга барьж буй аж ахуйн нэгжүүд газрынхаа болон бусад үйлчилгээнийхээ төлбөрт нийслэлийн өмчид орон сууц шилжүүлдэг. Тэдгээрээс ийнхүү өөрийнхөө ойрын хүмүүст олгосон асуудлыг нь шалгаж эхэлсэн аж.  Дээрх хүмүүст “Ар гэрийн гачигдлаар” гэсэн тодорхойлолт гаргаж, 2-3 өрөө байр олгосон гэх мэдээлэл байна. 

Хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.