“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа. 

Прокуророос Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байдаг. Улмаар гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2020.05.29/ болохоор товлогдоод байсан ч яллагдагч Х.Бат-Ялалт шинээр өмгөөлөгч авсан, хэрэгтэй танилцах хугацаа хүссэн тул хурал хойшлуулах санал гаргажээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн хуралдааныг ирэх зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. Ингэснээр хурал нийтдээ гурав дахь удаагаа хойшилж байна.