Бид өмнө нь Самданнямын Мөнхчулууны хууль зөрчсөн үйлдлүүдийг дэлгэрэнгүйгээр  хүргэж байсан билээ. Энэ удаад ах дүү хоёрын холбогдсон гэмт хэрэг, гаргасан зөрчил, эрэн сурвалжлагдаж байсан болон шүүхээс ял авсан байдлыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Самданнямын Мөнхчулууны ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД

Түүний хувьд архи уухаараа л тавьтаргүйтэж хүнд гар хүрдэг, согтуугаар жолоо барьдаг ажээ.

Танхай

·       Самданнямын Мөнхчулуун 2010 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн шөнө 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан “Лайт хаус” баарны гадаа иргэн А-г ялихгүй шалтгаанаар зодож танхайрчээ. Архидан согтуурсан үедээ тавьтиргүй авир гаргаж, бусдын бие махбодод гэмтэл учруулсан С.Мөнхчулуунд Эрүүгийн хуулийн 99.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч тэрбээр хохирогчтойгоо тохиролцож гомдлыг нь барагдуулсан учраас хэрэг хаагджээ. Хэрвээ уг хэрэг туйлдаа хүртэл шалгагдсан бол С.Мөнхчулуун хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэл авах ёстой байж.

·       Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2012 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр С.Мөнхчулуун мөн л архидан согтуурсан үедээ ээлжит танхайрлаа үйлджээ. Тэрбээр иргэн Т-г хэрцгийгээр зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнд Эрүүгийн хуулийн 181.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Хэрвээ Монгол Улсын хууль түүнд шударгаар үйлчилсэн бол С.Мөнхчулуун танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэдгээр хэргийг хүндрүүлж түүнд 3-5 жилийн хорих ял оноох байжээ. Гэвч тэрээр ямар нэгэн ял шийтгэлгүйгээр хэргээс цэвэрхэн мултарсан байна.
Согтуугаар жолоо барив

·       С.Мөнхчулуун архидан согтуурсан үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг удаа дараа үйлдсэн байдаг. Тэрбээр хамгийн анх 2010 оны арваннэгдүгээр сарын 13-нд шөнийн 04:00 цагийн үед 83**УБМ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоо барьж яваад баригджээ. Түүнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу жолоо барих эрхийг хоёр жилийн хугацаанд хасах шийтгэл оногдуулж байжээ.

·       2016 оны хоёрдугаар сарын 28-нд С.Мөнхчулуун 01**УНЦ улсын дугаартай автомашиныг согтуугаар барьж явах үедээ цагдаад баригдаж дахин эрхээ хасуулжээ.

·       Жолоо барих эрхгүй гэдгээ мэдсээр байж 2016 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 84** УБО улсын дугаартай автомашин барьж яваад цагдаад баригдаж, 192000 төгрөгөөр торгуулсан байна.

Үүнээс гадна СХД-ийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа төсвийн мөнгийг үргүй зарцуулсан байгаа юм. Мөн тухайн үед  Нийслэлийн архивын газрын дарга Гаваатай нийлж мөнгө “угаасан” байж болзошгүй хэргийг үйлдсэн гэх яриа байдаг.

Самданнямын Бямбацогтын ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал

·       2010-08-25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож  байгаад цагдаад баригдаж жолооны эрхээ хасуулав.

·       2010-03-13-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж төгрөгөөр торгуулав.
·       2010-05-25-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулав.

·       2011-02-08-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулав.

·       2011-06-03-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулав.
·       2011-04-01-ны өдөр  замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулав.

·       2011-12-05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож  байгаад цагдаад баригдаж ДАХИН жолооны эрхээ хасуулав.

·       2012-09-11-ны өдөр 97.. унл автомашиныг мөргөөд явсан тул мөн л хариуцлага хүлээсэн.

·       2012-02-04-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулсан.

·       2013-06-14-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 5000 төгрөгөөр торгуулав.

·       2014-08-13-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа цагдаад баригдаж, жолооны эрхээ ГУРАВ ДАХЬ удаагаа хасуулав.

·       2015-11-27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж 384000 төгрөгөөр торгуулав.

·       2015-02-08-ны өдөр жолоо барих эрхээ хасуулсан байхдаа машин барив. Улмаар 35000 төгрөгөөр торгуулав.

·       2016-10-11-ны өдөр дугааргүй машин унаж яваад цагдаад саатуулагдан 48000 төгрөгөөр торгуулав.

Үргэжлэлийг ЭНД ДАРЖ Үзнэ үү