“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

Харин СЕХ түүнийг УИХ-ын сонгуульд хоёр нам, эвслээс нэр дэвшсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.