УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дундаа явж байна. Сурталчилгааны хуулийн хугацаа энэ сарын 22 ны өдөр зогсоно. Харин санал хураалт ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 24 ны өдөр болно. Удаагийн УИХ-ын сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт МАН-аас Н.Учрал, Д.Сумьяабазар, П.Анужин нар нэр дэвшиж байгаа юм.

Харин энэ удаагийн сонгуульд тус тойрогт Н.Ган-Од /ганбууш/ нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэрбээр МАН-аас нэр дэвшигч П.Анужиныг амлан авч өрсөлдөж байна хэмээн анх мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ үгнээс болж нэр дэвшиж буй Н.Ган-Одод гомдол мэдүүлэн  П.Анужин түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн талаар тэрбээр мэдээлэл хийлээ.