Хаан банкны теллер алдаа гаргасны улмаас хууль мэдэхгүй хэнэггүй нэгэн ял авсан тохиолдол дахин бүртгэгдсэн байна. 

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүргийн 28 дугаар цэцэрлэгийн цалин болох 18.890.000  төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч Хаан банкны теллер нь бүхэл бүтэн ДОЛООН орон алдаж байгууллагын бус иргэний данс рүү шилжүүлэг хийжээ. Энэхүү алдаагаа гурван өдрийн дараа мэдсэн байгаа юм. Улмаар асуудал эндээс үүсч, хэргийг ХУД-ийн цагдаагаас шалгасан байна. Улмаар иргэн Б-д Эрүүгийн хуулийн 17.5.1.-д зааснаар "Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших" гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноосон юм. 

Хуулийн мэдлэггүй энгийн иргэн дансанд нь 18.890.000 төгрөг Хан-Уул дүүрэг 28 дугаар цэцэрлэг” гэсэн утгатай орж ирэхэд барьц алдсан, хэсэг мөнгийг нь үрсэн байна. Улмаар 14.729.000 төгрөгийг нь буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 4.161.000 төгрөгийг нь хэсэгчлэн төлж байгаа аж. Чухам энэ нь гэмт хэрэгтэн болох үндэслэл болсон. 

Тэгвэл хэрэгт холбогдсон иргэн нь  Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “АПУ” ХХК-ийн спиртийн үйлдвэрт туслах ажилтан юм байна. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцсэн аж. 

Хаан банкны ажилтан нэг биш нилээн хэдэн орон андуурч шилжүүлснээр иргэн хуулийн мэдлэггүйгээсээ болж ийнхүү ял сонсож, намтартаа хар толботой болж байна. Хаан банкны зүгээс энэ мэтээр үйлчлүүлэгчээ ялтан болгохгүй байхад анхаарч, алдаа гаргахгүй байхад анхаарна уу.