УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Ган-Од /ганбууш/ , П.Анужин нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.

Тэгвэл саяхан Ган Од мэдэгдэл хийж, П.Анужин намайг цагдаад өгсөн түүнийг амлан авлаа гэж мэдэгдэл хийсний төлөө ингэж байцаалт өгөх болсон хэмээн тайлбар хийсэн. Харин энэ талаар  П.Анужин өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ. 

Ган-Од /Ганбууш/ таны сонгуулийн ажилд амжилт хүсье! Ган-Од гэдэг хүний өөрийнхөө төлөө хийсэн алхам бүрийг хүндэтгэдэг! Эрсдэлтэй, хатуу ч гэсэн өөрийн үнэнтэй яваа хүн хүчтэй! Та бол өөрийгөө ялж яваа хүчирхэг эмэгтэй.

Анужингийн гэр бүл Ганбуушд мөнгө төлж, зориудаар амлуулсан гэх гүтгэлэг нилээд явсан тул, энэ хэргийн үнэнийг тогтоолгох өргөдөл гаргасан. Бид хоорондоо холбоотой эсэхийг тогтоох өргөдөл гаргаснаас намайг амлалаа гэсэн гомдол хаана ч гаргаагүй болохыг мэдэгдье! Би болон манай гэр бүл энэ хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, огт танихгүй хүмүүс.

Бүсгүйчүүдээ эв нэгдэлтэй, шударга шулуун өрсөлдөж, эвийн үүдийг өөрсдөө өргөе!

Сонгуульд нэр дэвшиж буй нийт бүсгүйчүүддээ амжилт хүсье!