НӨАТ-ын урамшууллын 2020 оны 05-р сарын сугалааны тохирол энэ сарын 21-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та энэ сарын сугалаанд оролцохын тулд 2020 оны 05-р сарын 01-нээс 05-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны 05-р сарын 31-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм байна. 

Энэ удаагийн супер шагналын зээн 50 сая төгрөгийн эзэн болох юм.