Сайн байцгаана уу? Би одоо 34 настай нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Гэтэл одоо болтол жирэмсэн болдоггүй. Сүүлийн 2-3 жил  монголын ихэнх сайн гэсэн эмнэлэг эмч дээр очлоо. Өндгөвчний үйл ажиллагаа муу өндгөвч жижиг байна гэсэн. Биений юм бараг л эм ууж байж ирдэг 21 ширхэг эм уухаар ирээд уухгүй бол ирэхгүй. Өндгөвчний үйл ажиллагаагаа сайжруулж биений юм ирүүлдэг болгомоор байна.  эм уугаад нэмэр алга харин витамин тан уудаг юм билүү гэж бодож байна. Ачтангийн Баярмаа эмч намайг цэвэршиж байна гэсэн манай удамд ийм хүн байгаагүй би үгүй л гэж бодож байгаа. Надад зөвлөлгөө мэддэг зүйлээрээ туслаарай…