УИХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүн гарч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан яг одоо буюу 12:30 минутанд МАН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Одоогоор МАН-ын 62 нэр дэвшигч ялалт байгуулж, тодроод байна. Эхлүүлснээ дуусгах, задарсныг засах, ядарсныг хайрлах даалгавар гэж бодож байна. МАН ялалт байгуулснаараа анх удаагаа нэг нам хоёр дахь удаагаа Засгийн эрхийг барьж байна. Бидэнд эмхлэх, цэгцлэх ажил их байна. Өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна. МАН-д эхлүүлснээ дуусгахын төлөө хичээх болно. Сонгуульд өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даагч нартаа шударга цэвэр өрсөлдсөнд баяр хүргэж байна. Нэгдүгээрт, МАН олон түмний өмнө нэр цэвэр, эх орноо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг ард түмэндээ илгээсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж авах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Хүрэх зорилгоо тодорхойлж, бодлогын өрсөлдөөнөөр өрсөлдсөн. гуравдугаарт, У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын 20-30 жилийн дотор хүлээгдэж байсан олон асуудлыг шийдвэрлэж чадсаныг ард түмэн дэмжлээ. Ерөнхий  сайдаа багаар нь сонгосон ард түмэндээ баярлалаа" гэв.