Хуульд зааснаар өнөөдрийн чуулганараар УИХ-ын даргы томилох ёстой. Хуулийн дагуу олонх болж 62 суудал авсан МАН-аас дараагийн УИХ-ын даргыг санал болгож байна. МАН-аас УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилуулахаар санал болгож байна. 

УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргын томилгоог явуулахдаа хэлэлцүүлэг явуулахгүй гэж заасан бөгөөд шууд санал хураалт явуулна. 

Зарим гишүүдийн хурууны хээг уншаагүй тул илээр санал хураахаар болж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын даргаар улираан сонголоо.

Ийнхүү Г.Занданшатар хоёр дахь удаагаа УИХ-ын даргаар сонгогдож, УИХ-ын даргын тамгыг гардаж, суудалдаа суулаа.