Сайн байцгаана уу, би нь зөвөлгөө авах гэсэн юм. Нөхөр бид хоёр 2 талаасаа нэг нэг охинтой нийлсэн, тэгээд дундаасаа бас нэг хөөрхөн охинтой болсон, нөхрийн маань охин бидэнтэй хамт амьдардаггүй л дээ(хөдөө ээжтэйгээ амьдардаг, уулздаггүй, ярьдаггүй) нөхөр маань хүн л болсон хойно охиноо их санадаг заримдаа аав охины тухай кино гарахаар нүдэнд нь нулимс цийлэгнээд сууж байдаг би их өрөвддөг ойлгодог тиймдээ ч тэтгэлгийг нь сар болгон таслалгүй өгч тэмдэглэлт баяруудаар өөрийн охин шигээ санаж бэлэг сэлт бэлдэж өгөөд л явуулдаг хэдий уулздаггүй ч гэсэн нэг ч удаа хүний хүүхэд гэж бодолгүй 3-н охинтой л гэж ярьж тоглоом хувцас авсан ч 3-г авдаг.

Хамгийн гол асуудал нь би одоо 3н сартай жирэмсэн нөхөр маань 6 сарын өмнө тушаал дэвшиж одоо толгой өндийх ч завгүй ажиллаж өдөр утсаар ярьж мсж бичих нь багсаж нөгөө хайр халамж бэлгийн харьцаа бол халтуур болж болзоо молзоо ч мартагдсан(энийгээ ядраад сэтгэл байв ч бие хөдлөхгүй бна гээд л тайлбарладаг)би ууг нь ажилтай хажуугаар нь хоол ундтай цэвэр цэмцгэр байлгаж эхнэр ээжийн үүргээ сайн биелүүлж байгаа, бас том охиноо ерөөсөө тоохоо байж гадаа тоглоод ороод ирэхэд нь хаагуур тэнэв нтр гээд л(7н настай) ааваа гээд эрхлэх гэхээр дандаа шүүмжилж нэг л онцгүй харьцаад байгаа охин минь ч мэдрээд их хэцүү байгаа нь надад хүртэл мэдрэгдэж аав муухай дүүд л хайртай гээд гомддог.

Ядаж байхад би жирэмсэн болоод ч тэрүү хайр халамж анхаарал их хүснэ гомдоллоно тэгээд бүр хэрүүл үүсдэг болж сүүлийн 3н сар байнга хэрэлддэг болоод байна. Би бүр хүүхдээ авхуулаад салаад 2 охинтойгоо сэтгэл амар амьдардаг ч юм билүү гээд эмнэлэг хүртэл орж үзсэн.(манай нөхөр их романтик халамжтай сайн хүн байсан)бидний амьдрал утгагүй болоод байна гэж зөндөө л ярилцах гэж үзсэн бүтэлтэй зүйл байгаагүй ярилцаад гайгүй эвлэрээд учраа олно маргааш нь бүх зүйл давтагдаад л хэрүүл үүснэ яг л нөхөр маань бидэнтэй хүчээр амьдраад байгаа мэт. надад зөвлөөч би жаахан хямраад хэт эмзэглээд байна уу? эсвэл нөхрийн маань сэтгэл хөрсөн үү? нөхөр маань яагаад ийм байгаад байгаа юм бол? эрэгтэй хүмүүс ажилд дарагдахаар ийм болчихдог юм уу?