Авто засварын үйлчилгээний салбартаа тэргүүлэгч нь байж, мэргэжлийн чадварлаг хамт олны чанартай найрсаг үйлчилгээгээрээ автомашин эзэмшигч, жолооч нарын талархалыг хүлээсээр байгаа “Fix auto center” буюу “Сar partners” ххк нь байгууллага үйлчлүүлэгч нартаа улам ойртож албан ёсны веб сайтаа нээлээ.

    Тус төв нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба өндөр ур чадвартай механик, инженерүүд таны авто машинд үзлэг оношлогоо, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн хувь хүн, албан байгууллагуудтай нягт хамтран ажиллаж албан ёсны гэрээ байгуулж, тухайн гэрээт газрынхаа авто машины бүх төрлийн үзлэг оношлогоог үнэгүй хийж өгөхийн зэрэгцээ засвар үйлчилгээндээ 5% бараа бүтээгдхүүний худалдан авалтанд нь 3%-ийн хөнгөлөлтийг үзүүлж хамтран ажилладаг юм.

   Ингээд эрхэм автомашин эзэмшигч, жолооч нарыгаа “Fix auto center”-ийн албан ёсны веб сайт болох www.autofix.mn сайтаар зочлож автомашинтай холбогдолтой бүх төрлийн мэдээллийг авахыг хүсэж байна.