Сайн байцгаана уу? Би нөхөр 2 хөөрхөн охины ээж байнаа. өнөөдөр би та бүхнээс нэг юман дээр тусламж зөвөлөгөө авах гэсэн юмаа та бүхэн авах гээхийн ухаанаар хандаарай.

Би нөхөртэй танилцаад 11 жил амьдарч эхлээд 8 жил болж байнаа анх танилцаад үерхээд сайхан л байлаа тэгээд 4 жилийн дараа том охиноо өлгийдөн аваад халамжтай сайн хань сайн аав байлаа, амьдрал аз жаргалтайгаар үргэлжилсээр байлаа, өнгөрсөн намраас манай хүний ааш араншин өөрчлөгдөж, уур уцаартай болж, хайчсан нь мэдэгдэхгүй утсаа авахаа больж, асуухаар уурлаж хэрүүл болдог байв.

Нэг удаа утсыг үзэж байтал ажлынх газрын хүүхнээс мессеж ирж байна.  Нээх сүртэй юм байхгүй л байв. Би ч тоосонгүй ингээд ажаад байсан чинь байнга тэр хүүхнээс мессеж ирдэг болов. Би ч бас жирэмсэн гэдэгээ мэдэв, тэгээд хэлэхээр бөөн баяр болох байх гэж бодтол нээх тоосонгүй хүлээж авлаа. Би дотроо баахан юм бодов, яагаад ингэв хоёрдох хүүхдээ хурдан гаргая л даа гэдэг байсан /харин хүүхэд олохгүй байсан/ тэгж байсан хүн ийм сонин хүлээж авахаар сонин л байв. Тэгээд байнга утсаа авахаа больж жирэмсэн намайг нэг нүдээр ч харахаа болив. Би ажлаа тараад охиноо асарч жирэмсэний хордлого ихтэй хэцүүхэн л байв. Тэгээд яасан ийсэн, эрт ир, утсаа ав энээ тэрээ гэхээр ядаргаатай ажил хийлгэсэнгүй гээд хэрүүл болно. Энэ маягаар 2 сар орчим боллоо. Би ч тэсвэр алдаж юун хүүхэн чам руу өдөр шөнөгүй мессеж бичээд байгаан гэсэн чинь хамт ажилдаг хүүхэн надад тусалдаг гээд би итгэхгүй байна гэсэн чинь чи миний орон зайд битий халдаад бай, би хэнтэй ярих мессеж бичих миний хэрэг гээд намайг жирэмсэн гэдгийг минь ч тоолгүй 3 удаа зодсон. Энэ байдал үргэлжилсээр улаан цагаандаа гарч би фэйсбүүк рүү нь орохоор хайраа гээл нөгөөгөөс нь чат ирнэ, тэгээд манай нөхөр хөдөө явж ажилахаар болсон.

Би ч хэцүүхэн л үлдсэн, хордлого маш их өгч дээрээс нь ажлын хажуугаар би л хүүхдээ зөөдөг манайх /гэр хороололд / түлээ нүүрс ч дөхүүлж өгсөнгүй явав. Очоод над руу цөөхөн хэдэн удаа л ярьсан, нөгөө хүүхэнтэйгээ байнга чатлаастай. Би чатыг нь давхар орж уншдаг байв. Би ч угийн өөрөө бүгдийг болгодог болохоор болгоо л байж байлаа. Би хадам эгчид хэллээ эгч нь хүүеэ энээ тэрээ гээд хүлээж аваад хэлсэн нь болж арга хэмжээ аваад өгөе гээл өнгөрөв. Ахиал хэрүүл болж намайг 6 сартай байхад ахиад л зодсон. Би ч тэсэлгүй хадам ээж дээр нь очсон, хүүхдээ харааж зүхээд жигтэйхэн. Тэгээд хадмынд нэг хоноод маргааш би ажилдаа явлаа, гэрээс гарахдаа түлхүүрээ ч авалгүй гарч, тэгээд ч охиноо авая гэж бодоод хадмынд очтол нөгөө сайхан аашилаад байсан хадам эгч, ээж, дүү бүгд чоно болж хувирсандаа, чи л тэнэг, чи л нөхрөө хардаж байгаа, миний хүүд тийм юм юу ч байхгүй гэж байна лээ. Би асуусан гээл хадам ээж намайг загниж гарав.

Би ч шоконд ороод байж ядаад байж байтал нөхөр орж ирээд гэрлүүгээ явъя гэсэн чинь хадам ээж яв, яв манайх хэрүүлийн газар биш, зайл гэсэн. Тэгээд гэртээ ирсэндээ, өөр хаачих ч билээ. Би ч эгч, дүү, ээж надад бий л дээ, тэд маань хөдөө аймагт амьдардаг. Салаад тэр хэд дээрээ очье гэж боддог ч тогоо шиг гэдэстэй охиноо дагуулаад очино гэхээр маш их ичиж байсан юм л даа. Ингэж явсаар би ч төрөв. Манай хүн явалдсан хэвээрээ ч үгүй гэж гүрийсээр л, намайг төрлөө охинтой боллоо гэж баярласан ч юм байхгүй байв. Тэгээд охин минь сар хүрлээ, манай хүн гэнэт  өмнөх шигээ намайг хайраа энээ тэр гээл халамжилаал гүйдэг болов. Би ч нээх тоохгүй л байв, тэгээд би 2 охиноо аваад хөдөө ээж дээрээ ирэхээр боллоо. Манай хүн ч яв, яв агаарт байж байгаад ир гэв. Тэгээд хөдөө ирлээ нөхөр байнга ярьж, санаа тавьж сүйд л байна.

Би дотроо нөгөө хүүхнээсээ больсон юм болов уу л гэж бодож байлаа. Гэтэл явалдсан хүүхнийх нь нөхөр нь мэдэж л дээ, тэрийгээ надад хэлсэн. Би уг нь яагаа ч үгүй явалдаагүй гэж гүрийсээр, би ч нээх тоосонгүй өнгөрлөө. Гэтэл өчигдөр ахиад л нөгөө хүүхнийхээ нөхрийн тухай ярилаа, яасан гээл асуув, нөхөр нь намайг дарамтлаад байгаа чам руу ярьж магадгүй чи ярьвал аятайхан ойлгуулчих гэж авдаг юм даа. Би юу ч хэлэлгүй утсаа таслав. Ийм юм байж болохгүй биз дээ би ер нь яах ёстой вэ ? Надад тэр 2ийн яаж юу, юу гэж бичиж байсан, энд тэнд уулзая гэж байсан бүх чат нь ss хийгээд авчихсан байгаа.  Би одоо салсан ч болно гэж боддог болсон.