Өнгөрсөн шөнө буюу /2020.08.03/ оройн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарчээ.

Байр автомашины зогсоолын хангамж муу учир түргэн тусламжийн болон гал сөнөөгч машин яаралтай ирж байршихад хүндрэлтэй байсан байна. Гал гарах үеэр 20 гаруй насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас баржээ.

Нэг гал унтраагч угаартаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна.