Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 546 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.  Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 147,
  • Наймдугаар сарын 21-нд Истанбул-Улаанбаатарын онгооцр ирсэн 263,
  • Гадны улс руу явах хүсэлт гаргарсан 19 иргэний шинжилгээ,
  • Алтанбулгаар орж ирсэн 25 тээврийн жолооч,
  • Тандалтын зорилгоор авсан нэг шинжилгээ,
  • Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, тусгаарлах байруудад байгаа зарим иргэдийн давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр таван хүн эдгэрч, сувилалын ажиглалтад шилжиж байгаа бөгөөд эдгэрсэн иргэд 26, 22, 31, 24, 31 настай эрэгтэй энхийг сахиулагчид юм. 

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 298 батлагдсан тохиолдлын 288 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувилалын ажиглалтад 33, гэрийн тусгаарлалтад 38, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 217 хүн байна. 

ХӨСҮТ-д эмчилгээнд 10 хүн байгаагийн 8-ынх нь биеийн байдла хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа" гэдгийг хэллээ.