Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.