Дуучин Нара эрч хүчтэй цоглог байдлаараа олны танил болсон нэгэн. Түүнчлэн тэрээр сексийн талаар шулуун яриатай ярилцлагууд өгч, энгэр задгай хувцаслалт гэх мэт олон зүйлсээр хэвлэлийн баатар болж байсан.

Харин тэрээр шинэ хайртай учиран аз жаргалтай байгаагаа ярьж байсан бөгөөд түүний хайртай залуу өдийг хүртэл нууцлаг байсаар ирсэн. Хайртай залуутай болсноосоо хойш хувийн амьдралаа ихээхэн нууцалж байсан түүнийг жирэмсэн болсон хэмээн яриа ч мөн үргэлжилсээр байсан.

Гэсэн ч энэ бүх яриаг үгүйсгэж байсан дуучин бүсгүй ээж болсон бололтой. Өнөөдөр тэрээр өөрийн фэйсбуук хуудаснаа хүүхдийн гуталтай зураг оруулсан байв. Ямартаа ч жирэмсэн гэж яригдаж байсан дуучин бүсгүй жинхэнээсээ ээж болсон бололтой.