Улс төрийн томилгоо хэн нэгний гарын үзүүрээр хийгддэг болоод удаж байгаа гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдын хүн гэгддэг Таван толгойн түлш компанийн захирал М.Ганбаатарыг халахаар болжээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эзэнгүй хойгуур түүнийг ажлаас нь халах гэж байгаа тухай хэвлэлээр цацагдаж эхлэв.

 

 

Үндсэн хуульд хүний үндсэн эрхийн хамгийн томыг “…Амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл хэн нэгнийхээ далбаан дор ажил хийдэг нөхдүүдийн гороор олон үрс, залуус өвлийн утаанаас Нийслэлчүүдийг салгах гэсэн сайн туршаагүй шахмал түлшний золисонд амиа алдсан. Удаа дараа энэ асуудлаар Таван толгойг удирдаж яваа М.Ганбаатараас тодруулахад түлшинд буруу өгөлгүй өнгөрөөж, өвлийг давсан. Тэгвэл айсуй өвлөөс урьтаж түүнийг халахаар шийдсэн бололтой.