Сайн байна уу, нөхөр бид 2 суугаад 12 жил болж байна. Манай нөхөр надтай чацуу,нөхөр маань энэ хэдэн жил согтуудаа хааяа л гар хүрнэ, нэг л удаа их гомдож байсан, жирэмсэн байхад үүрээд шидэж байсан.

Гэр орондоо юу ч хийхгүй тамхиныхаа ишийг ч түүнэ гэж байхгүй. Ядаж сар шинэ болж байна туслаач гэхээр хэрүүл хийж байгаад гараад явна. Үнэндээ юу ч хийдэггүй, түмбүүшканы хаалга, хувцасны хөнжил гудасны шкафны хаалга эвдэрнэ, сандал эвдэрнэ, үүдний амбаарын хаалга эвдэрнэ ер янзалж өгөхгүй. Улирлын чанартай ажил хийдэг өвөлдөө амардаг боловч гал хөс түлэх мод хагалах, нүүрс оруулах хүүхэд зөөх ажилд ч тусладдагүй. Одоо тулгараад бга асуудал гэвэл face хайлтаасаа санхүү авна гэсэн зөндөө сайт хайж үзсэн байна лээ. Би юу гэж ойлгох уу, салдаг юм билүү л гэж  ... 3н хүүхэдтэй одоо жирэмсэн.