Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 26,8 сая хүн өвчилж, 889 мянган хүн эндсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд коронавирусын  875 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Есдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 14 хүэ эмчлэгдэж байна. Үүнээс найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.