2020.09.09-ний өдрийн 07 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй, А-н амь хохирч, жолооч 24 настай, эрэгтэй Х, зорчигч 28 настай, эмэгтэй Ж, 22 настай, эрэгтэй, Б, 2 настай, эмэгтэй Н нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

- Жолооч та хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.

- Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.