Улсын онцгой комисс 10.00 цагт Төрийн ордонд хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар хуралдах аж.

Өнгөрсөн удаагийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 14 хоногоор сунгасан бөгөөд есдүгээр сарын 15-нд хугацаа нь дуусч байгаа билээ. Мөн ЕБС-иуд бүтэн танхимаар хичээллэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. Хөдөө орон нутгийн хүүхдүүд есдүгээр сарын 14-нөөс бүтэн танхимаар хичээллэх болн нийслэлийн ЕБС-иуд есдүгээр сарын 21-нээс таван өдөр танхимаар хичээллэхээр бэлтгэж ажлыг хангаж байгаа юм.