Цаг агаар сэрүүсч айл өрхүүд галлагаа эхэлж байгаатай холбогдуулан угаартсан гэх дуудлага эрс нэмэгдэж өнгөрсөн шөнө л гэхэд 38 дуудлага бүртгэгджээ.

Угаартсан хэргүүдийн заримыг нь тодруулбал, СХД-ийн 33 дугаар хороо ... тоотод суух  30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй, 5 настай эмэгтэй нар нь гэртээ угаартжээ. Мөн БЗД-ийн  дөрөвдүгээр хорооны оршин суугч 29 настай эмэгтэй А, 9 настай эрэгтэй У, 3 настай эмэгтэй Х нарын нийт гурван иргэн гэртээ угаартсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Угаартсан 38 хүний биеийн байдлыг тодруулахад, ихэнх нь хөнгөн зэргийн угаарын хийд хордсон тул хордлого тайлах эмчилгээ хийсэн гэлээ.